Түүний хань 1990 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад онгоцны ослоор амь насаа алдсан бөгөөд түүний ар гэрт мөнгөн тэтгэмж олгосон тухай баримт архиваас олджээ. Улсаас нөхөн олговор аваагүй байхад нь авсан хэмээн бүртгэлд оруулсан асуудлыг шийдэж, нэр төрийг нь сэргээж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьж, суулт хийж буй өндөр настан С.Цэвээнийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хүлээн авч уулзжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа: "Төрийн ордны гадаа 59 дэх өдрөө сууж байгаа С.Цэвээн гуай, түүний охин Урансүх нартай 2 дахь удаагаа уулзаж ярилцлаа. 2021.06.18-нд бид уулзаж учир байдлыг тодруулж холбогдох байгууллагууд руу албан бичиг явуулж байсан. Өнөөдөр өрөөндөө уулзаж хамтдаа хоол идэн зовлон жаргалаа жаал ярилцлаа. Асуудлыг нь шууд шийдэж чадахгүй ч гэсэн асуудлуудыг нь сэтгэлийг нь онгойтол яриулах нь учирсан зовлонг нь жаахан ч гэсэн нимгэлэх болов уу гэж бодлоо.
1990 онд АН-26 онгоцны сүйрлийн улмаас ханиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн ар гэрт 2 удаа тэтгэмж өгсөн боловч тэдний гэр бүлийн өмнөөс хэн нэгэн залилж авсан бололтой тэдэнд юу ч олгогдоогүйд хамгийн их бухимдсанаа ярьж байнга нулимс унагааж байв. Тэр мөнгөндөө гол асуудал биш зовсон шаналсан хүмүүсийн мөнгийг залилсан учраас үнэн мөнийг олохын төлөө явж байгаа юм гэв.
С.Цэвээн гуай өмнөх уулзсанаас нилээн ядарсан харагдсан тул суултаа зогсоохыг хүссэн боловч зөвшөөрсөнгүй. Тэгэхлээр нь та ядаж 14 хоног биеэ сувилуулаад ир ээ, одоо бүх хүн амарсан, ажил цуглахаар ир л дээ, би харин энэ хооронд дахиад хэд хэдэн газарлуу албан бичиг явуулья гэж нилээн ятгасны эцэст зөвшөөрүүлэв" гэжээ.

АДМИН







Нийгэм







