Dark Light
Нийгэм | 2021-08-07

М.Анхцэцэг: Би өөрөө хүсээгүй болохоор энэ постыг устгуулж энэ аяныг зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Токио 2020" олимпын наадмын Хүндийг өргөлтийн 87 кг-ын жинд өрсөлдсөн гавьяат тамирчин М.Анхцэцэг эцсийн мөч хүртэл медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэлсэн.  

Түүнийг байртай болгох "Алтан охин" аян өчигдрөөс эхэлсэн.

Тэгвэл тус аянаас татгалзаж буй тухайгаа МУГТ М.Анхцэцэг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр: "Сайн байна уу? Хөдөө явж байгаад хальт сүлжээ ороод хартал хандивын аян эхэлжээ. Би өөрөө хүсээгүй болохоор энэ постыг устгуулж энэ аяныг зогсоолоо дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараа дараагийн удаа иймэрхүү зүйлийг заавал надаас зөвшөөрөл авч байж нийтэлнэ үү ? Олон хүнд хүргээд өгөөрэй ямар ч хандивын аян байхгүй шүү. Маш их баярлалаа" хэмээжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10