Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн ахлах ахлагч М.Мөнхтамираар ахлуулсан 4 алба хаагч, 1 автомашинтайгаар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч И.Өнөрзул болон тус хэлтэст дадлага хийж байгаа Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 3 дугаар дамжааны 2 сонсогч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй Туул голын эрэг дагуу иргэд, олон нийтэд болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас гаргасан томилгооны дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Маршалын гүүрнээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн гүүр хүртэл 18.00 цагийн байдлаар 113 том хүн, 33 хүүхдэд аман байдлаар сэрэмжлүүлэг хүргэж, 43 гарын авлага материал тарааж, 10 автомашиныг голын эргийн ногоон бүсээс холдуулан ажиллаад байна.
АДМИН







Нийгэм






