Dark Light
Нийгэм | 2021-08-08

Шадар сайд УОК-ын Шуурхай штабт ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллан, ОБЕГ-ын Соёмбо танхимаас Шуурхай штабаас Засгийн газраас томилсон Зам-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш. Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонсон, үнийг хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн ЗТХЯ, ГХЯ-ны дэд сайд, ЗТХЯ, УБТЗ-ын удирдах газрын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсгийн төлөөллийг маргаашаас Зам-Үүдэд очиж газар дээр шаардлагатай шийдвэр гарган ажиллахыг санууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19