Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, “Ард Түмний Штаб” ТББ-ын тэргүүн Б.Жагар тойргынхоо 600 гаруй өрх айлд тусламж дэмжлэг үзүүлжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа: "Хан-Уул дүүргийн 21-р хорооны ахмад настан, залуу гэр бүл, олон хүүхэдтэй ээжүүдэд төлөөлөгч Б.Жагар миний бие өөрийн зүгээс ковидын хүнд үед "Далайд дусал нэмэр" ажлын хүрээнд 600 гаруй өрх айлд тусламж дэмжлэг үзүүлж, найзуудын хамт нэг өдөр өөрийн тойрогтоо ажиллалаа. Сонгогч иргэдийн зүгээс олон сайхан санал зөвлөгөө авлаа. Намайг сонгож Хан-Уул дүүрэг болон өөрсдийн дуу хоолойг төрийн бүх шатанд хүргэж, нийтийн эрх ашгийг хамгаалах тэмцэлд нэгдэж буй сонгогч та бүхэндээ маш их баярлалаа" хэмээн бичжээ.
Нийгэм | 2021-08-08
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм






