Dark Light
Нийгэм | 2021-08-09

"Нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас цахимаар явуулна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын нэгнээс танхимын болон цахим хэлбэрээр эхлүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан.

Энэ дагуу нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас цахимаар явуулахаар төлөвлөсөн тухай НБГ-аас мэдээллээ.

2021-2022 оны хичээлийн жилд 1,515 цэцэрлэгт 232,000 хүүхэд 854 сургуульд 718,817 сурагч 75 МСҮТ-д 40,165 суралцагч 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцах юм байна.

Цэцэрлэгийн 4, 5 настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс эхлээд танхимын болон танхимын бусаар ЕБС-тай адил эхлүүлнэ. Тав хоног танхимаар хичээлдээ ирнэ. Тав хоног гэртээ байж цахимаар хичээлээ хийнэ.

Ногоон бүсэд 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэнэ. Есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хосолсон хэлбэрээр явна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10