Dark Light
Нийгэм | 2021-08-09

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт Шүлхий өвчин гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн Онцгой комиссын 21 дүгээр хуралдаан хуралдаж гурван багц асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргажээ. 

1. Коронавируст цар тахлын тархалт харьцангуй багасч сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 6 тохиолдол бүртгэгдсэн байна. 

         Цар тахлын голомт хумигдаж байгаатай холбогдуулан эмч, эмнэлгийн ажилчдын ажлын ачааллыг багасгах, сумдад 4 хүртлэх тооны батлагдсан тохиолдлыг аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлэх, 

2. Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин өрхөд мал доголох шинж тэмдэг илэрсний дагуу сумын малын эмч аймгийн Мал эмнэлгээс тандалт судалгааг зохион байгуулж, Лабораторын шинжилгээгээр "Шүлхий" өвчин болох нь 8 дугаар сарын 07-ний өдөр батлагдсан байна. 

       Эрдэнэдалай сумын захиргааны зүгээс Рашаант, Тэнгэлэг, Цавчир багуудад хорио цээрийн дэглэм тогтоож холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

          Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос Шүлхий өвчинтэй тэмцэх зардлыг аймгийн Засаг Даргын нөөц хөрөнгөөс гаргах, зэргэлдээх сумд хөл хорио тогтоож, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, малчдын отор нүүдэлд хяналт тавихыг үүрэг болголоо. 

           Өнөөдрийн байдлаар голомтын бүсэд 55 өрхийн 24145 тоо толгой мал, сэжигтэй бүсэд 47 өрхийн 28270 тоо толгой мал байна.

3. Нарны хүлэг уяачдын холбоо, Шагайн холбоо, Мажести лэйбл Электроник хөгжмийг хөгжүүлэгч холбоодоос ирсэн олон нийтийн хаалттай арга хэмжээ зохион байгуулах санал ирүүлсэнтэй холбогдуулан ажлын хэсэг томилж, тусгай журмаар хариуцлагын гэрээ байгуулан зохион байгуулахаар шийдвэрлэлээ хэмээн Дундговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10