2021 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын 12, түүнээс дээш насны хүн амын 84.6 хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас 69.5 хувь буюу 10 хүн тутмын 7 нь БНХАУ–ын Verocell вакцин хийлгэсэн байна.
Халдварын батлагдсан тохиолдлын 42.6 хувь нь КОВИД-19-ийн эсрэг аль нэг төрлийн вакцины 1-р болон бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. Тодруулбал, өвчилсөн иргэдийн 13.1 хувь нь 1-р тунд хамрагдсаны дараа, 29.5 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилжээ. Харин өвчилсөн иргэдийн 57.4 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байна.
Covisheild (БНЭУ) вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн 8.7 хувь нь КОВИД-19 халдвараар өвчилсөн нь бусад вакцинтай харьцуулахад хамгийн өндөр байна. Хүн амын ихэнх хувь нь БНХАУ-ын VeroCell вакцинд хамрагдсан бөгөөд эдгээр иргэдийн 2.6 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна.
КОВИД-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш өвчилсөн иргэдийг вакцинд хамрагдсан өдрөөс хойш халдвар авсан хоногоор авч үзэхэд 31 ба түүнээс дээш хоногийн дараа өвчилсөн иргэд дийлэнх хувийг эзэлж байна. Тодруулбал, AstraZeneca вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 31 ба түүнээс дээш хоногийн дараа өвчилсөн иргэд хамгийн өндөр буюу 81.7 хувийг эзэлж байгаа бол Covishield - 80.8 хувь, Спутник -71.4 хувь байна. VeroCell вакцинд хамрагдсаны дараа халдвар авсан иргэдийн 15.9 хувь нь 14 хүртлэх хоногт, 16.9 хувь нь 15-30 хоногийн дотор өвчилсөн байна. Pfizer вакцинд хамрагдсаны дараа халдвар авсан иргэдийн 36.7 хувь нь 14 хоногийн дотор өвчилсөн. 12-24 нас болон 70-аас дээш насныхны талаас илүү хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 45 хоногийн дотор халдвар авсан бол 25-69 насны иргэдийн талаас илүү хувь нь 45-аас дээш хоногийн дараа өвчилсөн байна. Тухайлбал, 11-19 настай хүүхдүүдийн 22.7 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн AstraZeneca (БНСУ) Comirnaty(Pfizer) Covishield (БНЭУ) VeroCell Спутник 14 хүртэл хоног 15-30 хоногт 31-ээс дээш хоног дотор, 18.2 хувь нь 15-30 хоногт, 22.1 хувь нь 31-45 хоногт халдвар авсан бол 80-84 настай иргэдийн 15.8 хувь нь 14 хоногийн дотор, 23.9 хувь нь 15-30 хоногт, 24.6 хувь нь 31-45 хоногийн дотор халдвар авсан байна. Тэгвэл 55-64 настай иргэдийн 54 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 45-аас дээш хоногийн дараа халдвар авсан байна.
КОВИД-19-ийн халдвараар нас барагчдын дийлэнх буюу 52.5 хувь нь вакцинд хамрагдаагүй, 24.2 хувь нь бүрэн тунд, 23.3 хувь нь 1 дүгээр тунд хамрагдсан байжээ.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо
АДМИН






Нийгэм






