Dark Light
Нийгэм | 2021-08-09

Зэвсэгт хүчин бүл нэмлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн хамт олон өнөөдөр 91 дэх төгсөлтөө хийж, батлан хамгаалах салбарт хүчин зүтгэх 300 гаруй төгсөгчөө үдэн өгч байна. Энэ удаагийн төгсөлт нь Монгол Улсын Батлан хамгаалах яам үүcсэний 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгууллагдсаны 100, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн тэгш дүүрэн ой тохиосон түүхэн он, цаг үед болж байгаагаараа онцлогтой юм.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань улс орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд идэвхийлэн оролцож, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж байна.

Цэргийн жинхэнэ албаны офицер, ахлагч болно гэдэг нь цэргийн дүрэмт хувцас, цолны төлөө биш, харин эрдэм мэдлэг, ажил алба, цэргийн мэргэжил, Зэвсэгт хүчин, эх орныхоо төлөө байж, цэргийн хөдөлмөр, цэргийн амьдралын утга учир нь болж, Эх орноо батлан хамгаалах үйл хэрэг, ард түмэн, төрийнхөө өмнө өргөсөн цэргийн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, өмнөө тавигдсан үүргээ нэр төртэйгээр мадаггүй  биелүүлэхэд л оршиж байдаг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10