Dark Light
Нийгэм | 2021-08-09

Дарханаар дамжин өнгөрсөн 4 мянга гаруй тээврийн хэрэгсэлд тэмдэглэгээ тавьжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймагт төвийн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдсантай холбогдуулан Дархан-Уул аймгаар дамжин өнгөрөх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагаас 08 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл зохицуулалт хийж, тэмдэглэгээ тавин, авто замын 140 /Эрдэнэтийн гүүрний/, 141 /Сэлэнгийн/ дүгээр хяналтын цэгээр дамжин өнгөрүүлэх ажлыг Дархан сумын Онцгой комисс, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд 8-р сарын 6-7 ны өдрүүдэд 140-ийн постоор нэвтэрсэн 1100 авто машинд, 8-нд  750 машинд тэмдэглэгээ тавьсан байна. Харин 141-ийн постоор нэвтэрсэн 640 машинд энэ сарын 6-7ны өдөр тэмдэглэгээ тавьж зорчих хөдөлгөөнд оролцуулсан бол 8-нд 2100 машинд лац наажээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19