Dark Light
Нийгэм | 2021-08-09

6 настнуудын бүртгэлийг www.parent.edu.mn вэбсайтад хандан баталгаажуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БШУЯ-наас 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийг 100 хувь цахимаар бүртгэхээр бэлтгэл хангаж буй. Өнөө жил нийслэлийн хэмжээнд 38.842 хүүхэд нэгдүгээр ангид элсэх судалгааг Нийслэлийн Боловсролын газраас гарган, бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд өөрсдийн мэдээллээр хүүхдүүдээ сургуульд бүртгүүлдэг байсан бол энэ жилийн тухайд харьяа дүүргийн боловсролын байгууллагын ажилтнууд 6 настнуудын мэдээллийг улсын бүртгэлээс татан авч, хамран сургах тойргийн дагуу сургуульд хуваарилж байгаа онцлогтой. Харин эцэг, эхчүүд 16-25-ны өдрүүдэд www.parent.edu.mn вэбсайтад хандан, бүртгэлийг баталгаажуулснаар тухайн сургууль элсэгчдийн анги, бүлгийг хуваарилах юм. Систем 16-ны өдрийн 09.00 цагт нээгдэнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10