Dark Light
Нийгэм | 2021-08-09

"Үеэлүүд нь шоолдог байсан учраас хутгалсан" гэж мэдүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд бага насны хоёр хүүхэд халдлагад өртөж, 13 настай эмэгтэй хүүхэд маш олон тооны хутгалуулсан шархтайгаар газар дээрээ нас барж, 7 настай эрэгтэй хүүхэд арав гаруй хутганы шархтай ГССҮТ-д хүргэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ.

Тэгвэл уг хэргийг хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй хүүхэд “Б” гэх бага насны хүүхэд үйлдсэн байж болзошгүй байгаа тул  гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар: "Хүүхэд одоогоор гэмт хэрэгт өртөж, хохирсон хүүхдүүд очиж тусламж авах ёстой 108 төвийн хамгаалах байранд байгаа гэлээ.

Тэрээр сэтгэл зүй маш их гэмтэлтэй, сэтгэлзүйн эмгэгтэй гэх дүгнэлт гарчээ. Хүү багаасаа эцэг эхийн хайр халамж дутуу өссөн бөгөөд сүүлийн хэдэн жил эмээ өвөө дээрээ өссөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Түүнчлэн хийсэн хэрэгтээ гэмшсэн байдал гаргахгүй байгаа нь сэтгэлзүйн гүн эмгэгтэйг нь илтгэж байна" гэлээ.

"Хүү эл хэргийг үйлдсэн шалтгаан нөхцөлөө урьдчилсан байдлаар мэдүүлэхдээ хохирогч хүүхдүүд өөрийг нь шоглож, хулгайч гэж дууддаг, тамхи татдаг гэж шоолдог байсан учраас маргалдаж, ийм зүйл болсон" хэмээн мэдүүлжээ. Тэд эгч дүүсийн хүүхдүүд байжээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10