Dark Light
Нийгэм | 2021-08-09

Ардчилсан нам УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх материалаа СЕХ-нд хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын тогтоолоор УИХ-ын 18, 28-р тойргуудад УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулахаар зарласан. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцохоор Ардчилсан намыг төлөөлж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар Сонгуулийн Мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, баримт материалыг Төрийн Аудитын дээд байгууллагаар баталгаажуулан Сонгуулийн Ерөнхий Хороонд хуулийн дагуу  хугацаанд нь хүлээлгэн өглөө.

Ирэх 10 дугаар сард Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулиудад Ардчилсан нам хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулан өрсөлдөх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00