БШУЯ-ны удирдлагууд зургаан настай сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэлийн талаар мэдээлэв. Энэ үеэр БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир 5/9 хуваарийн талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрээр: "3000 хүүхэдтэй сургууль байлаа гэе. Энэ сургуулийн 1500 хүүхэд танхимаар хичээллэх явцад үлдсэн 1500 хүүхэд цахимаар хичээлээ үзнэ. Хэрэв танхимд хичээллэсэн нэг хүүхэд халдвар авбал цахимаар хичээллэсэн хүүхдүүдийг халдвар авахаас хамгаалж байгаа юм. Энэ хуваарийг бид олон улсын жишиг, туршлагын дагуу сонгосон. Энэ зарчмаар хичээлийн жил дуустал хичээллэхгүй. Халдварын тархалтаас хамаарч тухай бүрд нь уян хатан шийдвэр гаргаад явна. Ямар нөхцөлд ямар шийдвэр гаргахыг бид аймаг, сумын боловсролын газрынханд сургалтаар заан мэдээлсэн. Альфа хувилбарын халдвар авах хугацаа 2-3 хоног, бусдад халдвар тараах хугацаа мөн 2-3 хоног байдаг. Үүнийг тооцон 5/9 хуваарийг сонголоо. Халдвар буурвал хэвийн горим руу шилжүүлнэ" гэлээ.
АДМИН








Нийгэм




