Dark Light
Нийгэм | 2021-08-09

150 орчим га талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдийн хөл хөдөлгөөн их байгаатай холбогдуулан Хог хаягдлын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, Ариун цэврийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс санаачлан нэгдсэн их цэвэрлэгээг зохион байгууллаа. 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг хамгаалах, иргэдийн ая тухтай орчинд амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүх ажилтан, албан хаагчид болон худалдаа үйлчилгээ эрхлэгчид энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн юм. 

Их цэвэрлэгээний хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын ажилтан, алба хаагчид, худалдаа үйлчилгээ эрхлэгчид хамтарсан нийт 177 хүн оролцож, төв оффисоос 8,4 га хүртэлх талбай, дугуйн тойрог болон  Маршалын гүүр хүртэлх нийт 150 орчим га талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, хог ургамлыг нь түүж хаясан байна. Түүнчлэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийн хөл хөдөлгөөн ихээр төвлөрдөг төв усан оргилуур, арван хоёр жилийн хөшөө зэрэг газрыг ариутгалын бодисоор угааж, цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулж ажиллалаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19