Dark Light
Нийгэм | 2021-08-09

Маршалын гүүрний доор усанд сэлж байсан иргэн хортой могойд хатгуулж нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туул голд сэлж байсан иргэн өнгөрөгч тав дахь өдөр /2021.08.06/ хортой могойд хатгуулж нас баржээ.

Тодруулбал: ХУД-ийн 15-р хороонд байрлах Маршалын гүүрний орчимд усанд сэлж байгаад хортой могойд хатгуулсан иргэн тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Могойд хатгуулсанаа тухайн үед нь мэдээгүй бөгөөд өрөөсөн гар нь хавдаж улмаар ГССҮТ-д хүргэгдсэн боловч хатгуулсан гарыг нь тайрахаас өөр сонголт үлдээгүй байна. Хор бүх биеэр нь тархсан байсан учир тэрээр хордлогыг даалгүй нас баржээ. 

ЦЕГ: Цагдаагийн байгууллагад ГССҮТ-ийн гар сарвууны тасгаас /2021.08.06/ өдөр 19:27 минутад могойд хатгуулсан иргэн нас барсан гэдэг дуудлага ирсэн. Амь хохирогч 40 настай "Б" нь энэ сарын 02-ны өдөр зүүн гарын шуу хэсэгтээ могойд хатгуулж, ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд уг хэргийг ХУД дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10