Dark Light
Нийгэм | 2021-08-10

Өчигдөр зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж 1 хүний амь хохирчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

\2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 308 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 219 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 3 хүн гэмтэж, 1 амь хохирч орон нутагт  гэмтэж бэртсэн осол хэрэггүй байлаа.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

 Гэмтсэн хүн:

- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3

- Зорчигч гэмтсэн-4

- Жолооч гэмтсэн-1

Ослын хэлбэр:

- Хоёр автомашин мөргөлдсөн-1

- Онхолдох-1

- Унадаг дугуй мөргөсөн-1

- Гарцгүй-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 58 зөрчил илрүүлсний нийслэлд 40, орон нутагт 18 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүх жин зөвшөөрөгдөх дээд хэмжээ, байрлан явах, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих зорилгоор хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэл хотын хэмжээнд 7 байршилд хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар том оврын тээврийн хэрэгсэлтэй холбогдсон зам тээврийн осол хэрэг 976 бүртгэгдэж үүнээс нийслэлд 743 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Жолооч нарын анхааралд

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм

11.8 дугаар зүйл

Бүх жин нь 3,5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно.

 Зөрчлийн тухай хуулиас:

14.7.29.3 дугаар зүйл

Тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Жолооч зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.                           

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10