Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Гүрмийн нуур”-ын эрэг дээр 9 хүн аялж байснаас 1 хүн нь автомашины дугуйны дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Б /40 настай, эрэгтэй/-нь живсэн байсан тул 08.09-ний өдөр 3-4 метрийн гүнд 9 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:00 цагт тус нуурын баруун урд талын эргээс цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн цагдаад шилжүүлэн өгсөн.
Нийгэм | 2021-08-10
Дугуйны дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан усанд осолдож нас баржээ
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих







Нийгэм







