Dark Light
Нийгэм | 2021-08-10

Газрын цахим дуудлага худалдааг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 8 сарын 9-ний өдрийн ээлжит 7 дахь удаагийн газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулжээ. 

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар захирамжийн хүрээнд 19 байршилд ДАХИН дуудлага худалдааг зохион байгуулсан ба эдгээр байршлаас 3 байршилд 4 иргэнээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах 3 байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 17,7 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.

Үүнд:

Үйлдвэрлэлийн зориулалтаар

    - Улаанбаатар Налайх 5-р хороо Гандан уулын урд талд 0.5 га / #2021-7938/

Үүрэн холбооны станц

    - Улаанбаатар Чингэлтэй 19-р хороо Майхан толгойн зуслан орчимд 64м2 /#2021-7926/

    - Улаанбаатар Чингэлтэй 19-р хороо Яргайтын зуслан орчимд 64м2 /#2021-7927/

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 63 байршилд цахим дуудлага худалдааг 7 удаа, үе шаттайгаар зохион байгуулж 44 ялагч тодорч, нийслэлийн төсөвт 1 тэрбум 60 сая төгрөгийг төвлөрүүлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19