Агаарын тээврээр 2021 оны эхний хагас жилд нийт 58'112 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 238'877 зорчигчоор буюу 80.4%-иар буурсан байна. Олон улсад 21'735 хүн тээвэрлэсэн нь 115'707 хүн буюу 84.2%-иар, орон нутагт 36'377 хүн тээвэрлэсэн нь 123'170 хүн буюу 77,2%-иар тус тус буурсан байна. Энэхүү бууралтад Оюутолгой Даланзадгад чиглэлийн зорчигчид 85.2 хувь, Улаангом чиглэлийн зорчигчид 91.8 хувь, Улиастай чиглэлийн зорчигчид 89.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Эх сурвалж: Иргэний Нисэхийн Ерөнхий газар
АДМИН








Нийгэм







