“Ковид-19” цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 290 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллагатай Хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна. Тодруулбал, дэн буудал, хоол үйлдвэрлэлийн 221, цахим тоглоомын 15 төв, бүх төрлийн баар үйлчилгээний 51, ахуйн үйлчилгээний гурав гээд дүүргийн хэмжээнд нийт 290 иргэн, аж ахуй нэгж байгууллагатай Хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Мөн үйл ажиллагаа нь хязгаарлагдсан иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд тогтмол хяналт хийж ажиллаж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн холбогдох газар, хэлтсүүд худалдаа, үйлчилгээний газруудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд 2021 оны наймдугаар сарын 01-ний өдөр хяналт тавин ажиллалаа. Шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын 39 алба хаагч, Мэргэжлийн хяналтын 14 улсын байцаагч, Цагдаагийн байгууллагын 14 алба хаагч гээд нийт 67 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хоёр ээлжээр хийсэн бөгөөд давтагдсан тоогоор нийт 830 иргэн, аж ахуй нэгжид хяналт тавьж ажиллалаа.
АДМИН








Нийгэм







