Dark Light
Нийгэм | 2021-08-10

Н.Ананд, Г.Оюунбадрах нар Пушкашийн академийг зорино

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Хөлбөмбөгийн  Холбоо 2021-2028 онд хэрэгжүүлэх "Урт хугацааны стратеги хөтөлбөр"-ийн хүрээнд өсвөрийн хөлбөмбөгчдөө хилийн чанадад сургах, Европ тивд Монгол тоглогчдоо таниулах төслийн хүрээнд 2016 оноос Унгарын “Пушкаш” академитай хамран ажиллаж байна.

Энэ жил Унгарыг зорих залуу хөлбөмбөгчдийн сонгох сонгон шалгаруулалт 2021.08.05-06-ны өдөр явагдаж, “Дэрэн” клубийн Н.Ананд, Дорнод аймгийн Г.Оюунбадрах нар тэнцлээ.

Сонгон шалгаруулалтад нийт 80 хүүхэд оролцсон бөгөөд МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтнүүд техник, ур чадвар, дасгал ойлгож буй байдлыг нь ханган дээрх хоёр залуу хөлбөмбөгчнийг сонгожээ.

Өдийг хүртэл тасралтгүй үргэлжилсэн уг төслийн хүрээнд 2016 онд дөрөв, 2017, 2018, 2019, 2020 онуудад тус тус хоёр, нийт 12 хүүхэд Унгар улсын алдартай хөл бөмбөгийн академид суралцаад байгаа билээ.

Цар тахалтай, цаг үеийн нөхцөл амаргүй байгаа ч МХБХ гадаад улсад хөлбөмбөгийн спортоор хичээллэж, ирээдүйд алдартай тоглогч болох хүүхэд залуусынхаа хүслийг биелүүлж байгааг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10