Dark Light
Нийгэм | 2021-08-11

Баянбүрдийн тойрог болон Зүүн 4 замын уулзварыг түр хаана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын уулзварын зам засварын ажлыг 2021 оны 08-р сарын 12-ны 23:00 цагаас 08-р сарын 16-ны 23:00 цаг хүртэл хийнэ.

Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимпын гүүрнээс Их наяд плазагийн урд зам хүртэл 0,5км дулааны шугамын барилга угсралтын ажлыг 2021 оны 08 дугаар сарын 11-ний 22:00 цагаас 08 дугаар сарын 12-ны 06:00 цаг хүртэл хийгдэх тул тухайн автозамын хөдөлгөөнийг түр хаана. 

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цаг хүртэл хийж гүйцэтгэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон, автозамын тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19