Dark Light
Нийгэм | 2021-08-11

Б.Нандинцэцэг: 3 хүүхэд минь өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэгдэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад суллагдсан. Харин түүнд зодуулсан Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж буй. 

Түүний эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудастаа “Н.Түвшинбаяр теннис тоглоод, хүүхдүүдээ эрхлүүлээд, юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйж байна. Бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео коллоор хараад аав минь одоо босоод ирээч гээд гуйгаад, ээжийгээ уйлхаар нулимсыг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбартаа блок хийсэн бололтой” гэжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00