Dark Light
Нийгэм | 2021-08-11

Их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, цэргийн алба хаагчид, иргэдийг ургац хураалтад ажиллуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан болж хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох албан тушаалтнууд мэдээллээ. 

Ургац хураалттай холбоотой асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: "Энэ онд 616 мянган га газар үр тариа тарьсан. Үүний 418 мянган га газар улаан буудай тарьсан байна. Газар тариалангийн компаниуд ажилгүй иргэд, оюутнуудыг тариа, ногоо хураалтад ажиллуулах хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, цэргийн албан хаагчид, ажил аж ахуйн иргэдийг ургац хураалтад хамруулах Засгийн газрын тогтоол гарлаа. Үнэ хөлсгүй ажиллуулна гэсэн ойлголт биш.

Аж ахуйн нэгжүүд тухайн иргэдтэй хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад үнэ хөлсөө тохирч ургац хураалтад бүх нийтээрээ оролцох шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдэд 8000 орчим ажлын байр хэрэгтэй байгаа. Өдөрт дунджаар 50 мянган төгрөгийн цалин урамшуулалтайгаар ургац хууралтад ажиллуулахад бэлэн байгаа гэдгээ газар тариалангийн компаниуд илэрхийлсэн" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10