Dark Light
Нийгэм | 2021-08-11

Л.Халтар: Богд хан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хүргэлээ: Тэрээр " Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 к төмөр замын ажил амжилттай явж байна. Төгсгөл шатандаа орж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил мөн амжилттай явж байна. Энэ ажил 2022 оны 7 сарын 1-гэхэд хилийн өртөө бүрэн байгуулагдаж хөдөлгөөн нээгдэнэ. Ингээд 2019 онд эхэлсэн 2 ажил үндсэндээ дуусч байна. Үүний дараагийн 4 том төсөл байна. Бүгд Засгийн газрын тодорхой хэмжээний шийдвэрүүд нь гарсан. 

1- Зүүнбаян өртөөнөөс Ханги мандлын чиглэлийн төмөр зам. Энэ боомт нээгдснээр Монгол улсаас гарах уул уурхайн бүтээгдэхүүн экспортын тээврийг нэмэгдүүлэхэд хамгийн гол түлхэц болох ийм боомт болно. 

2- Дорнод аймгийн Чойбалсан хотоос Эрээнцав чиглэлийн 237 км зам байдаг. Зүүн босоо чиглэлийн төмөр замын ажил мөн ирэх оноос эхлэхээр Засгийн газрын шийдвэр гарлаа. 

3- Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн урьдчилсан тооцоогоор 1280 км төмөр замын ажил байна. 

4- Богд хан төмөр замын ажил. Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хурлаар орж гүйцэтгэгч байгууллагууд тодорлоо. Ирэх долоо хоногийн хуралдаанаар энэ төмөр замын трассыг эцэслэн батална. Богд хан төмөр замын урт нь 135 км. Зургаан зөрлөг, гурван өртөөтэй, нийт 16.6 км урттай газар доогуурх хоёр хонгилтой. Нэг хонгил нь 9.1 км, нөгөөх нь 7.5 км. Урьдчилсан тооцоогоор 19.3 сая куб метрийн газар шорооны ажилтай энэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. 2021 оны 8 сард багтаагаад бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Улаанбаатарын хойно байрлах рашаант өртөөнөөс Богд уулын урдуур яваад зүүн талд байгаа Мааньт өртөөтэй холбогдохоор ийм тооцооллууд гарсан. Анхны хувилбар Багахангай өртөө байсан. Техникийн шийдлийн хувьд харьцангуй хүнд байсан учраас Мааньт өртөөтэй холбоно гэдэг шийдвэрийн техникийн мэргэжилтнүүд тооцоолж гаргасан" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10