Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутгийг дамнан орших Зэд Хантай Бүтээлийн нурууд, тэдгээрийн салбар уулсын 611300 га нутаг дэвсгэрийг хариуцан ажиллаж байгаа Зэд Хантайн Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуунаас цаг үеийн нөхцөл байдлыг тодрууллаа.
Тухайн бүс нутаг бүхэлдээ ОХУ-д гарсан түймрийн утаат бүрхүүлтэй. Утаанаас үүдэн зэрлэг ан амьтан хил орчмын бүсэд ойртох, хилийн бүс зурвасаар орж ирэх, орчны бүсийн ан амьтны байршил өөрчлөгдөж дайжих сандралд орох зэрэг эрсдэл үүсэж болзошгүй байгааг онцоллоо.
Гол усны түвшин үерийн аюултай түвшинд хүрсэн тул албан хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс гүний хяналт шалгалтын ажлыг бүрэн зогсоож, зөвхөн хязгаарлалтын болон орчны бүсэд өдөр тутмын хяналтыг гүйцэтгэж ан амьтны тогтвор суурьшил, байршилд ажиглалт хийж байна. Сэлэнгэ мөрөн үерлэн, савнаасаа хальж хоёр гүүрний хооронд халиа үүссэн тул тухайн бүс нутагт зорчигчдыг үер усны аюулаас сэрэмжлүүллээ.

Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газар
АДМИН








Нийгэм







