Dark Light
Нийгэм | 2021-08-11

Баян-Өлгий аймагт 10 хоног хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймагт ковид 19-ийн халдварын тохиолдлын тоо ихэссээр байна.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан энэ талаар мэдээлэл өглөө. Тэрээр: "Өнгөрсөн 7 хоногт аймгийн Онцгой байдлын даргад үүрэг даалгавар өгсний дагуу Баян-Өлгий аймагт ковид 19 цар тахлын идэвхжилийн эрсдэлийн үнэлгээг хийлгэсэн. Энэ эрсдлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж гарсан. Өнөөдөр аймгийн онцгой комиссыг хуралдуулж ирэх өдрүүдэд ковид 19 цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлэх, баримтлах, анхаарах асуудлуудыг  хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Мөн энэ сарын 15-25-ны хооронд буюу 10 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналыг АОК-т танилцуулна гэлээ. 

Эрүүл мэндийн яамнаас хүргэсэн халдварын нөхцөл байдлын мэдээгээр Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 282 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тохиолдол 4213 болжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10