Dark Light
Нийгэм | 2021-08-11

Гонгорын бумбаны их тахилгыг хойшлуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Буддын шашны томоохон хийд юм. Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна. 1943 онд хийдийг улсын хамгаалалтанд авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн байна.

Тус хийдийн Гонгорын бумбаны их тахилга 8-р сарын 20-22-нд болох байсан боловч хийдийн ойр орчмын айлуудад Ковид-19 өвчний халдвар илэрсэн тул Аймгийн Онцгой комисс болон Эрүүл Мэндийн Яамны зөвлөмжийн дагуу Гонгорын бумбаны хурлыг 8-р сарын 26, 27, 28 хүртэл хойшлуулахаар болжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10