Dark Light
Нийгэм | 2021-08-11

Хичээлийн шинэ жил, ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн бэлтгэл хангах асуудлаар цахим хурал зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал, бага боловсролын сургалтын менежерүүдэд 2021-2022 хичээлийн жилийн бэлтгэл хангах, ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн элсэлт зохион байгуулах чиглэлээр цахим хурлыг зохион байгууллаа.  

Цахим хурлаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах ерөнхий төлөвлөгөө, цахим элсэлт бүртгэл, хамран сургах тойрог, хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө, сурах бичгийн зохион байгуулалт, багш сурагчдын эрүүл мэндийн үзлэг болон вакцинд хамрагдалтын талаар мэдээллийг танилцуулж, хичээлийн жилийн бэлтгэлийг хангах чиглэлээр холбогдох үүрэг даалгаврыг өглөө. 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ эхлэхтэй холбоотойгоор хэрэгжүүлж, ажиллах хэд хэдэн үүрэг даалгаврыг онцолсон юм. 

БШУ-ны сайдын 2021.05.21-ний өдрийн А/190 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г сургуулийн хэмжээнд боловсруулж хэрэгжүүлэх,

Цахим элсэлтийн комисс байгуулж аливаа өргөдөл, гомдол, асуудлыг сургуулийн комиссоор түргэн шуурхай шийдвэрлэж, иргэдэд хүндрэл чирэгдэл гаргахгүй зохион байгуулах, 

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, цайны газрын ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл төвүүдтэй хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Дүүргийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төвийн гаргасан хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, зохион байгуулалттайгаар хамруулахыг үүрэг болгов.

Цахим хурлын төгсгөлд сургуулиудын захирал, бага боловсролын сургалтын менежерүүд 2021-2022 хичээлийн жилийн бэлтгэл хангахтай холбогдуулан асуулт асууж, харилцан санал солилцсноор хурлын үйл ажиллагаа өндөрлөлөө.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10