Dark Light
Нийгэм | 2021-08-11

Хэнтий аймгийн 2021 оны орон нутгийн төсвийн орлого 81тэрбум төгрөгөөр батлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий  аймгийн 2021 оны орон нутгийн төсвийн орлого 81080893,5 төгрөгөөр батлагдсан.

Харин 2021 төсвийн тодотголоор 2961799,5 төгрөгийг аймгийн төсөвт нэмэгдүүлж, нийт 84042693,0 төгрөгөөр баталлаа. Өөрчлөгдсөн төсвөөр орон нутгийн нөөц санг 400 сая төгрөгөөр, Баяр наадмын 50,5 сая төгрөгийн зардлыг “Зүрх мартахгүй” төсөлд хамрагдаж буй зүрхний согогтой хүүхдүүдийн эмчилгээний зардалд,  Соёлын хэлтэс шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан 15,5 сая төгрөгийг цалингийн зардалд, орон нутгийн замын санд 15,5 сая төгрөгийг нэмж тусгасан байна.

Үүнчлэн 2021 оны ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөлд Чингис хотын замын шинэчлэлт, зам засварын ажилд 2021-2022 1,9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцож, энэ онд 790 сая төгрөгөөр,  2021 онд аймгийн орон нутгийн замын сангийн хөрөнгийг тодотголоор нэмэгдүүлж, Чингис хотын төв замын бродюр шинэчлэлтийг 15, 5 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр боллоо. 

Бэрх тосгонд сургалтын тусгай зориулалтын анги кабинет, лабораторийн тоног төхөөрөмж, Цэвэрлэх байгууламжийн геологи, хайгуулын зардал, Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төвд Цусны анализатор, Өлзийт тосгонд Халаалтын тогоо, Галшар сумын ЗДТГ-ын барилга шинээр ашиглалтад орж буйтай холбогдуулан Тавилга, тоног төхөөрөмж, Мөрөн, Биндэр, Галшар суманд автомашин зэрэг нийтдээ 2021 оны төсвийн тодотголоор аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 684 сая төгрөгийн зардлыг нэмэгдүүлж байна.

Бор-Өндөр сумын хот тохижилтод 300 сая, Хэрлэн сумын хот тохижилтод 200 сая төгрөг, сумдын Засаг даргын нөөц санд 264, 3 сая төгрөгийг тодотголоор нэмж баталлаа. 

Ингэснээр аймгийн Засаг дарга сумдад ажиллахдаа амласан, төсөв шаардлагатай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, Ковид-19 өвчний үед орон нутгийн нөөц сан, сумдын нөөц санг тодорхой хэмжээгээр нэмэгдүүллээ гэв.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10