Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар хиймэл нууранд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид 08.11-ний өдрийн 09:53 цагт очиж, нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Н /22 настай, эрэгтэй/ живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:30 цагт тус иргэний цогцсыг нуурын 11 метрийн гүнээс олж, тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн.
Нийгэм | 2021-08-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







