Dark Light
Нийгэм | 2021-08-12

Сибирийн ойн түймрийн утаа агаарын чанарт сөргөөр нөлөөлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Байгалийн чанад, Эрхүү хотын орчимд гарсан ойн түймрийн утаа хойноос чиглэсэн агаарын урсгалын нөлөөгөөр зөөгдөж манай орны нутгийн хойд болон төвийн хэсэг болох Улаанбаатар Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Өвөрхангай, Архангайн зүүн хэсэг, Дорноговь, Өмнөговийн хойд хэсэг, Хэнтийн баруун хэсгүүдэд тархаад байгаа.

Энэхүү түймрийн утааны нөлөөгөөр 8 сарын 9,10-ны өдрүүдэд агаарын чанар эрс муудсан. Тухайлбал агаарын чанарын автомат суурин харуулын мэдээгээр Улаанбаатар хотын Баруун 4 зам орчимд агаарын бохирдол эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

2021 оны 8 дугаар сарын 11-ний байдлаар Монгол орны баруун хойд хэсэгт 1001 гПа бүхий бага даралтын орны төв 8 дугаар сарын 12-ний өглөөний 8 цагийн байдлаар эрчим нь нэмэгдэхээр төлөв ажиглагдаж байгаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10