Сүүлийн үед суурьшлын бүсэд хортой могой үзэгдэх нь ихэссэн. Хэрвээ санамсар болгоомжгүйгээс үүдэн хортой могойд хатгуулсан тохиолдолд хэрхэн анхны тусламж үзүүлэх зөвлөгөөг Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс хүргэж байна.

"Бамбай хоншоорт" хортой могойг хэрхэн таних вэ?
70 орчим см урттай
Өнгө нь хувирамтгай ч ихэнхдээ хул шарга юм уу, хар хүрэн өнгөтэй байдаг
Хүүхэн хараа нь босоо
Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой
Могойд хатгуулбал яаралтай эмнэлэгт хандахгүй бол үхэлд хүргэх аюултай.
Могойтой таарвал НБОГ-ын 318003, 310005 утсанд дуудлага өгнө үү.
АДМИН








Нийгэм







