Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Бухын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 285 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 65 км-т/ 1 хүн тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн тухай дуудлагыг 8 сарын 11-ний өдрийн 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид хүлээн авч 65 км замыг туулан 21:45 цагт очиход иргэн Э /34 настай эрэгтэй/ тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт эрлийг түр зогсоож 8 сарын 12-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Нийгэм | 2021-08-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







