Dark Light
Нийгэм | 2021-08-12

Тэргүүн Хамба Д.Чойжамцыг "Хамба Номун хан"-аар өргөмжилж "Бат оршил" өргөх хурал хурж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тэргүүн Хамба Д.Чойжамцыг "Хамба Номун хан"-аар өргөмжилж "Бат оршил" өргөх хурал номын ёслолын үйл ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд болж байна.
 
Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргал: "Бат-Оршил” өргөх ёслолыг энэ жил анх удаа зохион байгуулж байна. Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн үе үеийн тэргүүн хамба лам нарын удирдан манлайлсан үүрэг, нэр хүнд, үйлс зохиолыг сэргээн тодотгосон түүхэн их үйл явдал болж байна. 17 дугаар жарны Цөөвөр хэмээх үхэр жилийн намрын эхэн сарын шинийн 4-ний бэлгэ дэмбэрэлт сайн өдөр өнөөдөр тохиож байгаа тул хийдээс Хамба номун хан Д.Чойжамц ламтанд даншүг өргөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 14–ний өдөр зарлиг буулган Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламд “Хамба номун хан” цол хэргэм өргөжилснийг соёрхож баталсан билээ. Иймд өнөөдрийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй хэлбэрээр хийж байна" гэлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10