Dark Light
Нийгэм | 2021-08-12

Түймрийн халуун цэг болох Байгалийн чанад, Эрхүү хот орчмоор 30-40 мм хур бороо орох төлөвтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол орны нутгийн хойд хэсэг байгалийн чандын орчимд зүүн Сибирийн өмнөд хэсэгт хур бороо орохтой холбоотойгоор нутгийн төв хэсгээр агаарын урсгал баруун өмнөөс чиглэлтэй байна. Цаашлаад зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түймрийн утаа агаарын орчил урсгалын дагуу шилжих төлөвтэй. 

Ирэх 72 цагт орох борооны нийлбэр хэмжээний урьдчилсан мэдээгээр түймрийн халуун цэг болох Байгалийн чанад, Эрхүү хот орчмоор 30-40 мм хур бороо орох төлөвтэй байна. 

7 дугаар сард Төв азийн ихэнх нутагт олон жилийн дунджаас бага хэмжээтэй хур бороо орж, 1-2 градусаар дулаан гандуу хуурай байсантай холбоотойгоор Казахстан, ОХУ-ын Сибирийн нутгаар ойн түймрийн давтамж эрс нэмэгдээд байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10