Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилчдын Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалт улсын хэмжээнд 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 92.5 хувьтай байна. Нийт багш, ажилчдын 4.8 хувь нь огт вакцинд хамрагдаагүй бол 2.8 хувь нь нэгдүгээр тунгаа авсан байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилчдын Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтын явцыг аймгаар харвал, Говьсүмбэр аймагт хамгийн өндөр буюу нийт багш, ажилчдын 96.4 хувь бүрэн тунд хамрагдаад байгаа бол Өмнөговь аймагт хамгийн бага буюу 86.3 хувьтай байна. Харин Увс аймгийн багш, ажилчдын 8.6 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байгаа нь бусад аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтын явцыг аймгаар харвал, Дорнод аймагт хамгийн өндөр буюу нийт багш, ажилчдын 95.7 хувь бүрэн тунд хамрагдаад байгаа бол Увс аймагт хамгийн бага буюу 90.0 хувьтай байна. Харин Говьсүмбэр аймгийн багш, ажилчдын 6.9 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байгаа нь бусад аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 100000 ажилтанд ногдох өвчлөлийн түвшин (2021 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хүртэл бүртгэгдсэн тохиолдлын хувьд) 3089 байгаа бол ерөнхий боловсролын сургуулийнх 2788, их дээд сургуулийнх 5070 байна. Өвчлөлийн түвшинг хүйсээр харвал, эмэгтэй ажилчид халдвар авах эрсдэл өндөр байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 100000 ажилтанд ногдох өвчлөлийн түвшнийг аймгаар харвал, Төв аймагт хамгийн өндөр буюу 4916, дараа нь Улаанбаатар хотод 4368 байна. Харин Сэлэнгэ аймагт 100000 ажилтанд ногдох өвчлөлийн түвшин хамгийн бага буюу 573 байна. Ерөнхий боловсролын сургуулийн 100000 ажилтанд ногдох өвчлөлийн түвшнийг аймгаар харвал, Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 4370 байгаа бол Өмнөговь аймагт 100000 ажилтанд ногдох өвчлөлийн түвшин хамгийн бага буюу 4184 байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо
АДМИН








Нийгэм







