Сүхбаатарын одонгийн мялаалга -“Булганхангайн хурд 2021“ хурдан морьдын уралдаан Булган аймгийн Бугат суманд хаалттай зохион байгуулагдаж байна
Зургаан насны морьд хоёр өдөр уралдана. Түрүүлж айрагдсан азарганы уралдаанд 51 хурдан шандаст хүлэг уралдсанаас Түрүү магнайд 71 дугаартай Булган аймгийн Баяннуур сумын уяач Чойжамцийн Бор, Аман хүзүүнд 89 дугаартай Булган аймгийн Орхон сумын Алдарт уяач Н.Батсайханы хээр, Айргийн гуравт 45 дугаартай Булган аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнийн хул азарга, Айргийн дөрөвт 59 дугаартай Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач н. Бөхбатын хүрэн азарга, Айргийн тавд 55 дугаартай Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн бор азарга хурдаллаа.
АДМИН








Нийгэм







