Dark Light
Нийгэм | 2021-08-12

Эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БШУЯ-наас сургуулийн өмнөх боловсролын асуудлаар мэдээлэл хийлээ. 

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар дараах мэдээллийг өглөө. Тэрээр: "Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Эрдэмтдийн багийг боловсролын яаманд мөн урьж ажиллуулсан. Сургуулийн өмнөх боловсролын хувьд үе шаттайгаар хичээлээ эхлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг 2-5 насны хүүхдүүд хамгийн эмзэг насныхан. Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй. Мөн эдгээр хүүхэд улирлын томууд их нэрвэгддэг. Иймээс 4, 5 настай хүүхдийн хичээлийг эхний ээлжид оруулахаар тохирсон. 9 сарын 1-нд цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй орчинд нээх нь. Хамгийн гол зүйл нь боловсролын байгууллага эцэг эхийн хамтын ажиллагаа чухал. Цэцэрлэг доторх ариутгал халдваргүйтгэл бүх дэг журмыг боловсролын яамнаас боловсруулаад эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар бэлдэж байгаа. 9 сарын 1-нд 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээж авах бэлтгэлийг хийж байна. Өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулна. Эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Нөхцөл байдлын үнэлгээ хийж байж,  2, 3 настай хүүхдүүдийг хэзээ цэцэрлэгт хамруулахыг шийднэ. Таван настай 77,185 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахыг зорьж байна. Дээр нь хувилбарт сургалтад хамрагдах хүүхдүүд орон нутагт болон Улаанбаатарт бүртгэлийн хүрээнд хийгдэх боломжтой.

Нэг бүлэгт дээд тал нь 25 хүүхэд байна. Цэцэрлэгийн өдрийн сургалт, үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа 8-10 цаг байна.

Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл хичээлийн хэрэглэгдэхүүнийг гурван сарын турш хэрэглэгдэх хэмжээгээр бэлтгүүлнэ.

Нэг ангид нэг хүүхэд өвдсөн тохиолдолд тухайн бүлгийг 14 хоногийн хугацаагаар зайн сургалтад шилжүүлнэ. Цэцэрлэгийн барилгын тухайн давхарт ажиллаж буй 3 хүртэл бүлгээс халдвар илэрвэл давхрыг тусгаарлан хаана.

Хүүхэд гэр цэцэрлэгийг хооронд заавал амны хаалт зүүнэ. Харин ангидаа зүүхгүй. Тоглоом болон хүнсний бүтээгдэхүүн гэрээсээ авчрахгүй.  Хүүхдүүд шүдээ ангидаа угаахгүй, гэртээ угаана.

Ангид тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг дамжуулан хэрэглэхгүй. Анги танхимд гараа байнга угаана. Эцэг эх бага насны хүүхдээ дагуулан олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10