Гааль, Цагдаагийн байгууллага хамтран 2021 оны 8 сарын 11-ний өдөр Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн 3 тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллараар үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг илрүүлжээ.
Уг илгээмжийг гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад илгээн, эзэн холбогдогч байж болзошгүй этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа аж. Шинжилгээгээр маш хүчтэй донтуулах үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин буюу “мөс” болох нь тогтоогдсон байна.
АДМИН








Нийгэм







