Dark Light
Нийгэм | 2021-08-12

Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шүүхийн шийдвэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Шүүхээс хүсэлт хэлэлцэх үе шатад хариуцагч Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас шинээр томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримттай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулаад байсан юм. Тэгвэл өнөөдөр /2021.08.12/ Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох иргэний хэргийн шүүх хурал болжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шийдвэр гаргажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10