Dark Light
Нийгэм | 2021-08-12

"Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага" сэдэвт олон улсын цахим симпозиум болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

‘‘Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага’’ сэдэвт олон улсын цахим симпозиум энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус симпозиумыг Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль /ШУТИС/- иас зохион байгуулж байгаа бөгөөд нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ШУТИС-ийн ректор, доктор профессор Б.Очирбат, Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд нар үг хэлнэ.

Өдгөө дэлхийд 20 хүрэхгүй гүний уурхайд блоклон нураах технологи ашиглаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох Чили улс дахь Коделкогийн Эл Тэниентэ зэсийн уурхай, АНУ-ын Колорадо муж дахь Фрийпорт компанийн Хендерсон молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс компанийн /өмнө нь Дэ Бийрс Даймондс Майнз эзэмшиж байсан/ очир-эрдэнийн Калинан уурхайн мэргэжилтнүүдтус симпозиумд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаа хуваалцана.

Мөн ШУТИС-ийн эрдэмтэн судлаач нар илтгэл тавихаас гадна Рио Тинто болон Оюу толгой компанийн төлөөлөл Оюу толгойн гүний уурхайн блоклон олборлох технологийн талаар танилцуулга хийгдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10