Нийслэлийн Мэргэжлийн хяналтын албанд нэгэн иргэн талархал хүргүүлжээ.
Талархал-д
"Миний бие Ш.О нь “Crown Optic” нүдний шилний газрын үйлчилгээний талаар гомдлыг 2021 оны 08 дугаар сарын 6-ны өдөр илгээсэн билээ. Танай байгууллагын Эмчилгээний чанарын байцаагч Н.Түвшинбаяр миний дээрх аж ахуй нэгжийн үйлчилгээний чанарын болон үйлчлүүлэгчтэйгээ дээрэнгүй балмад хэрцгий зан гаргаж хөөж туун янз бүрийн юм өөдөөс цацан тууж хөөсөн гомдлыг хүлээн авч 2021 оны 08 сарын 11 өдөр миний гомдлыг (Нүдний шилний линзны хараа нь тохироогүй) түргэн шуурхай бүрэн гүйцэд барагдуулсанд маш их баярлалаа" гэжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага нь “Иргэдийн санал гомдлыг” Шуурхай утас: 70128012 дугаарт 24 цагаар авч, иргэдэд зөвлөгөө зөвлөмж өгч, санал гомдлыг бүртгэн хяналт шалгалт хийж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

АДМИН








Нийгэм







