Dark Light
Нийгэм | 2021-08-12

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны арын Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр, Тэс, Хэрлэн, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-50 см давсан байна. Харин Орхон, Улз голууд үерийн аюултай түвшинг 25-30 см  даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 8-р сарын 13-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг, Хялгант зэрэг сумдын орчмоор 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00