Dark Light
Нийгэм | 2021-08-12

Эхлэл брэнд параолимпод оролцож буй бүх тамирчид, багийн гишүүдэд HULAN21 Plus утсыг бэлэглэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эхлэл Брэнд ХХК нь анх 2007 онд Мэдээлэл технологийн EHLEL.COM вэб сайт байдлаар үйл ажиллагаа эхлүүлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж өсөлтийн түвшингээ жилээс жилд өндөр хувиар хадгалж чадаж байгаа Монголын компани юм. Монголыг илэрхийлэх Дэлхийн брэндийг бий болгох эрхэм зорилготой тус хамт олон саяхан Монгол хүний онцлог, Монгол хэв шинжид зориулагдсан HULAN 21 Монголын анхны ухаалаг утсыг танилцуулсан. 

Тэгвэл Эхлэл Брэнд ХХК-н зүгээс параолимпод оролцож байгаа бүх тамирчид болон багийн бүх гишүүдэд Монгол гар утас HULAN21 Plus утсыг бэлэглэх болсон тухай Эхлэл брэндийн үүсгэн байгуулагч Ч.Батзаяа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр: "Эхлэл Брэнд ХХК-н зүгээс параолимпод оролцож байгаа бүх тамирчид болон багийн бүх гишүүдэд Монгол гар утас HULAN21 Plus - аа бэлэглэхээр шийдвэрлэлээ. Монголоо үргэлж дэмжье" хэмээжээ. 

Дашрамд дурьдахад Hulan - 21 утасны албан ёсны нээлт 2021 оны 9 сарын 21 өдөр болох юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10