Dark Light
Нийгэм | 2021-08-13

Биндэр сумын 209 метр урттай төмөр бетон гүүрийг ирэх долоо хоногт улсын комисс хүлээж авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Биндэр сумын нутаг дэвсгэрт Онон гол дээр улсын төсвийн 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 209 метр урттай төмөр бетон гүүр барих төслийн ажлыг “Ган гүүр” ХХК өнгөрсөн оны 6 дугаар сарын дөрөвний өдрөөс гүйцэтгэж эхэлсэн. Энэ наймдугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх гэрээтэй. Уг ажилтай аймгийн Засаг дарга, сумын удирдлагуудтай очиж танилцахад компанийн зүгээс гүүрний барилга угсралтын ажил бүрэн дууссан, тэмдэглэгээ, цэвэрлэгээний ажлыг энэ долоо хоногт дуусгана гэв.  Албаныхан ирэх долоо хоногт Улсын комисс ажиллуулж, байнгын ашиглалтад авах талаар мэдээллээ. 

Өнгөрсөн жил Баян-Адрага-Дадал чиглэлийн 150 метрийн урттай төмөр бетон гүүр, Хурхын голын гүүр зэрэг ач холбогдол бүхий гүүр ашиглалтад орсон юм.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10