2021 оны 08 дугаар сарын 12-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 330 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1 хүн гэмтэж, орон нутагт 4 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон. Орон нутагт 1 хүүхдийн амь хохирсон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч-1
Ослын хэлбэр:
- Хоёр автомашин мөргөлдөх-1
Орон нутаг:
Гэмтсэн хүн:
- Зорчигч-2
- Явган зорчигч-3
Ослын хэлбэр:
- Мотоцикл-1
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх-1
- Үл хөдлөх зүйл мөргөсөн-2
- Хөдөлгөөн эхлэхдээ-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 102 зөрчил илрүүлсний нийслэлд 52, орон нутагт 50 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 223 хүүхэд өртсөн осол бүртгэгдсэнээс 28 хүүхэд амь хохирсон байна.
Үүнээс Нийслэлд 7 хүүхэд амь хохирсноос хөдөлгөөн эхлэхдээ-7, унадаг дугуйтай, 1 зорчигч хэлбэрээр-1, явган зорчигч хэлбэрээр 3 бүртгэгдсэн бол, Орон нутагт 21 хүүхэд амь хохирсноос мотоциклтой-2, явган зорчигч-1, зорчигч хэлбэрээр 10, хөдөлгөөн эхлэхдээ-8 хүүхдийн амь хохирсон байна. Хэргийн улмаас хүүхдийн амь хохирсон осол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30,8 хувиар буурсан байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх
10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
АДМИН








Нийгэм







