Ховд нутгийн үржил шимт хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, амтат гуа, тарвасыг нийслэлийн хэрэглэгчдэд нэг дороос худалдаалах боломжийг бүрдүүлсэн тухайгаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Тэрээр хэрэглэгчдэд зөвхөн Ховдын хөрсөнд ургасан бүтээгдэхүүн борлуулах, хүнс ногооныхоо хадгалалт, эрүүл ахуйн шаардлагыг хангах тал дээр онцгойлон анхаараарай хэмээн нутгийн ногоочиддоо захижээ.
Энэ жил Ховдын ногоочид Баянзүрх дүүрэгт Жуковын талбай, Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбайд бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөр хураамжгүйгээр борлуулж болох гэнэ.
Харин худалдаа эрхлэх ногоочид Баянзүрх дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн дарга Ч.Мэндбаяр /99291218/, Чингэлтэй дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс рүү /99168440, 99008382/ холбогдон, гэрээ байгуулж өнөөдрөөс эхлэн ногоо, жимс жимсгэнээ худалдаалах боломжтой болж байгаа юм байна.
АДМИН








Нийгэм







