Таван толгой түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл, засвар шинэчлэлийн ажил 75 хувьтай байна.
Таван толгой түлшний үйлдвэр орчны бохирдлыг бууруулахаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн гадна талбайд 10 орчим метрийн өндөр зориулалтын хаалт босголоо. Ингэснээр хамрах талбайн тоосжилт 75 хувиар буурна гэж тооцоолжээ.
Мөн орчны бохирдлыг бууруулах зорилгоор таван толгой түлшний баруун бүсийн үйлдвэрт 9 бутлуур, туслах 15 тоног төхөөрөмж шинээр суурилуулахаар бэлтгэлээ хангасан байна.
Таван толгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрээс үүсэх тоосжилтыг 4 дахин бууруулахаар техникийн шинэчлэл хийж эхэлсэн ба тоосжилтыг бууруулах зрилгоор бутлуурыг газар доор байрлуулж байна.
Агаарын чанарыг сайжруулж, орчны бохирдлыг бууруулах, өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасан чиглэл өгч, томилсон ажлын хэсэг “ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төв болон баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа.



АДМИН








Нийгэм







